“Google” компани “Huawei” гар утас хэрэглэгчдийг тайвшрууллаа

“Google” компанийн төлөөлөгч мэдэгдэл хийжээ. Тэрээр компани нь “Huawei” компанитай байгуулсан гэрээгээ цуцлаагүй бөгөөд Ерөнхийлөгч Д.Трампын зарлиг болон түүнтэй холбогдон гарах үр дагаварыг судалж байгаа болохыг олон нийтэд мэдээлсэн байна. Тиймээс “Huawei” гар утас хэрэглэгчид одоохондоо сандрах шаардлагагүй гэж тэрээр хэлжээ.

АНУ “Huawei”-г энэ сарын 16-наас эхлэн үндэсний аюулгүй байдалд аюул учруулах магадлалтай компаниудын хар дансанд бүртгэж авсан юм. Улмаар өчигдөр “Huawei” гар утасны хэрэглэшчид цаашид Android үйлдлийн систем хэрэглэхгүй, Google Play, Google Play Protect, Gmail, YouTube зэргийг ашиглах боломжгүй болно гэсэн мэдээлэл гарсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Apple компани iPhone-ынхоо үнийг жаахан хямдруулчихвал ч бүр гоё юм болно доо, даанч тэгэхгүй байх л даа

    0 0 Хариу бичих
  2. Дараагийн компани Samsung болох байх. Тэр хэт их өндөр авч байгаа учир Америк компаниуд Samsung компанийг технологи хулгайлж ашигладаг гэж гомдол гаргаж шүүхэд өгдөг. Ихэнхдээ ялагдаж торгуул авч байдаг.

    0 0 Хариу бичих
  3. Харзнах нь зөв байхаа. Самсунг, Сони утаснуудыг сонирхож байхаас.

    0 0 Хариу бичих