В.Зеленский Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Владимир Зеленский өнөөдөр ард түмэндээ тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албан тушаалаа албан ёсоор хүлээн авлаа.

Ёслолын ажиллагаа Монголын цагаар 15.00 цагт Украины Парламентын танхимд эхэлсэн байна. Тэрээр Украины үндсэн хууль, Евангелийн судар дээр гараа тавьж байгаад тангаргаа өргөжээ. Тангараг өргөх үйл ажиллагааг Украины Үндсэн хуулийн цэцийн дарга Наталья Шаптала удирджээ.

Ёслолын ажиллагаанд Украины Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн /В.Януковичаас бусад/ хүрэлцэн очсон байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)