"Монголын найман Богдын өвөөс" үзэсгэлэн нээгдлээ

Богд хааны ордон музей Олон улсын музейн өдөрт зориулан “Монголын найман Богдын уламжлалт өвөөс” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёлын газрын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй албаны зочид, соёл, шинжлэх ухаан,шашны төлөөлөгчид оролцжээ. Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг үе үеийн Богд Жавзандамба хутагтуудын ховор нандин үзмэрүүд, үсэг бичгийн дурсгалууд дэлгэгдсэн байна. Энэхүү үзэсгэлэн зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй олны хүртээл болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)