Какүрюү М.Ананд 50 хувийн амжилтаа үзүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн ес дэх өдрийн барилдаан их аварга Какүрюү М.Анандын ялалтаар өндөрлөлөө. Тэрээр өнөөдөр мэагашира Мёогирюүг ёорикири мэхээр давж 50 хувийн амжилтаа үзүүлэн тэмцээнийг хошуучлагчийн байраа хадгалж үлджээ. Түүнтэй хамт башёг хошуучилж буй сэкивакэ Точиношин озэки Такакэйшотой оноолт таарсан бөгөөд Такакейшо озэки гэмтлийн улмаас башёг орхихоор болжээ. Мөн маэгаширагийн зүүн жигүүрийн наймд бичигдсэн Асанояма найман даваа нэг унаатайгаар тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Өдөр бүр л нэг ийм юм бичих юм, одоо энэ сумог сонирхдог хүн гэж байгаа юм уу, энийг бичдэг нөхөрт өөрт нь л сонин байдаг байх

    0 0 Хариу бичих