Улаанбаатарт 23-25 градус дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.  

Баруун аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)