Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Буянт-Ухаа боомтын хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, гадаадын иргэн харъяатын байгууллагын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” хэлэлцүүлэг болно. 

 09.00 цагт ГХЯ-нд "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Ирээдүйн ажил мэргэжил” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян өрнүүлэх болон Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар өөрийн байрандаа мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Энхзул зүрхний дөрвөлсөн гажигтай зургаан сартай хүүхдээ эмчлүүлэх хандивын аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын театрын музейд “Монгол уртын дуу, лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийн нээлт болно.

15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд Хүндэт доктор цол олгоно

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

10.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)