Америк боксчин К.Макгрегорын найзын нүүр рүү нулимжээ

АНУ-ын боксчин Поли Малиньяжи холимог тулааны тамирчин Артем Лобовын нүүр рүү нулимжээ. Хоёр тамирчны тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр ийм явдал болсон байна. Тэд ирэх сарын 22-нд бээлийгүй зодооны “Bare Knuckle FC 6” тулааны үдшийн гол тулаанд хоорондоо тулалдахаар болсон юм.

А.Лобов Ирландын холимог тулаанч Конор Макгрегорын найз бөгөөд П.Малиньяжи 2017 оноос хойш К.Макгрегортой дайсагнаж байгаа юм байна. К.Макгрегор П.Малинтяжитай нарын бэлтгэл хийж байгаа зургаа олон нийтэд дэлгэснээс энэ дайсагнал нь үүссэн юм байна. Тэр зураг дээр Поли Малиньяжи хүнд цохилтод орж унасан байдалтай дүрслэгдсэн байсан юм. Харин Поли зургийг бодит биш, түлхүүлж унасан байсан хэмээн ярьдаг ажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)