АТГ-ын дарга Олон нийтийн зөвлөлийнхнийг хүлээн авч уулзжээ

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар тус газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг  хүлээн авч уулзжээ

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон тус зөвлөлийн гишүүд оролцсон байна.

Олон нийтийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой санал танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлэн бусаар төлбөр тооцоо хийх, татварын тайланг насанд хүрсэн хүн бүрээс авдаг болох хуулийг хамтран санаачлах, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр биш дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд нээлттэй болгох, авлига, ашиг сонирхолтой тэмцэхэд технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажил, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)