Израиль, ХАМАС бүлэглэлтэй энхийн гэрээ байгууллаа

Израиль улс Палестиний ХАМАС бүлэглэл зургаан сарын хугацаатай найрамдлын гэрээ байгуулжээ.  “The Times of Israel” энэ талаар мэдээллээ. 

Гэрээний хугацаанд Хамас бүлэглэл Газа-Израилийн хилийн зурваст 300 метрийн жийрэг бүсэд шатдаг шингэнтэй шил гэх мэт зэвсэг хэрэглэхгүй байхаар болжээ. Харин Израиль Газын зурвас дахь эргийн бүсийг 15 миль хүртэл өргөсгөж, палестин загасчдад загасчлах боломж олгохоор болсон байна. Мөн Израилийн эрх баригчид Газын зурваст амьдарч байгаа энгийн номхон иргэдэд эм, бусад шаардлагатай зүйлсээр туслахаар болсон байна. Тель Авив үүнээс гадна Газын зурвасыг эрчим хүчээр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хилийн шалган нэвтрүүлэх цэгтэй болгох асуудлаар хэлэлцээр хийнэ гэж падестинчуудад амалжээ.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)