Иран руу экспортлосон махны хэмжээ буурчээ

Монгол Улс сүүлийн санхүүгийн жилд  /2019 оны гуравдугаар сарын 20-нд дууссан/ Исламын бүгд найрамдах Иран улстай 11.44 сая ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь 2017 оныхоос 23.16 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Бараа бүтээгдэхүүний хэмжээ 2523 тонн байсан нь мөн л өнгөрсөн жилийнхээс 18.14 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Гэхдээ энэхүү тооцоонд газрын тосны бус бүтээгдэхүүнийг л оруулж тооцсон байна.

Гадаад худалдааг задалбал, Иран улс Монгол руу 253 712 ам.долларын 442 тонн бараа экспортолсон бөгөөд бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ 14.82, мөнгөн дүн 69.35 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Иранаас манайд үзэм, хан боргоцойн шүүс, шоколад зэрэг бүтээгдэхүүн орж ирдэг юм байна.

Харин Монгол Улс Иран руу  11.18 сая ам.долларын үнэ бүхий 2102 тонн бараа бүтээгдэхүүн гаргажээ. Энэ нь мөнгөн дүг, тоо хэмжээний хувьд мөн л өнгөрсөн оныхоос 18.77, 20.45 хувиар буурсан үзүүлэлт аж. Барааны дийлэнхийг хонины мах эзэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)