“Huawei” худалдааны дайнд хагас жилийн өмнөөс бэлтгэжээ

БНХАУ-ын “Huawei” корпораци өнөөдөр болж буй үйл явцыг хагас жилийн өмнөөс мэдрэн бэлтгэл ажилаа базааж байжээ. АНУ-тай худалдааны дайн дэгдсэн тохиолдолд хоригт орохоо мэдрэн, гар утас үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж, түүхий эд, бүтээгдэхүүнээ нөөцөлж байсан аж. Өнгөрсөн хугацаанд бүтэн жил үйлдвэрлэлээ саадгүй явуулах хэмжээний сэлбэг нөөцөлж чаджээ. Мөн ханган нийлүүлэгчдийнхээ жагсаалтыг хориг улам хурцадсан нөхцөлд саадгүй ажиллах байдлаар шинэчилж байгаа аж.  

Гэхдээ хэдий үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах боломжоо хангасан ч Google-тэй үүсгэсэн бэрхшээлийг шийдвэлэх боломжгүй юм. “Google” компани өөрсдийн Android үйлдлийн системээ “Huawei”-д хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргаж, өөр үйлдлийн системд шилжихэд нь 3 сарын хугацаа өгөөд байгаа билээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. samsung bolon busad n tom surgamj avch bgaa baih daa

    0 0 Хариу бичих
    • Самсунг юу гэж барууныг тагнах вэ дээ, тэгж балраад юухэв, юугаа ч тагнах юм, аюулгүй байдал нь Америкаас 100% хамаардаг

      0 0