Симоне Инзаги “Ювентус”-ыг дасгалжуулахыг зөвшөөрчээ

Италийн хөлбөмбөгийн “Сери А” лигийн “Лацио” багийн ерөнхий дасгалжуулагч Симоне Инзаги ирэх улирлаас Турины “Ювентус”-ыг удирдаж магадгүй болжээ. “Юве”-гийн спортын захирал Фабио Паратичи С.Инзагитай уулзаж, ирэх санал тавихад С.Инзаги зөвшөөрсөн гэнэ.

С.Инзагигийн “Лацио”-той байгуулсан гэрээ 2020 онд дуусах юм. С.Инзаги “Лацио” багаа энэ жил Италийн цомын аварга болгож, “Сери А”-д наймдугаар байрт оруулсан юм. "Ювентус" С.Инзагигаас гадна "Челси"-гээс халагдаж магадгүй байгаа Маурицио Сарриг сонирхож байна. "Челси" М.Сарриг халаад оронд нь "Дерби"-гийн дасгалжуулагч Фрэнк Лампардыг авчрах сонирхолтой байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)