Эхлээд ашиглалтад орсон орон сууцнуудаараа иргэдийнхээ хэрэгцээг хангая

Манай орон сууцны зах зээл хавханд орсон гэвэл зохино. Барьсан, барьж байгаа, барих гэж байгаа гээд их олон орон сууцны төслүүд байна. Ойрын таван жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа гэдэг судалгааг ч салбар яамны захиалгаар “Тэнхлэг зууч” гаргажээ. Мөн ойрын гурван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 5412 байгаа бөгөөд энэ онд л гэхэд 6607 орон сууц илүүдэлтэй гэдгийг ч дурджээ. Ийн илүүдэл байхад ойрын гурван жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төслүүд байгаа. Сүүлийн үед Барилгын сайдын хамгийн их ярьж буй “Агаар орчны бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 500 сая ам.доллараар орон сууц барих тухай мэдээлэл юм. Одоогоор ТЭЗҮ-г хийж байгаа. Үүнийг Солонгос улсын Засгийн газрын зүгээс компанийн сонгон шалгаруулт явуулжээ. Энэ хүрээнд  “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд 4320 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Мөн “Буянт-Ухаа 3” хорооллын газарт 720 айлын орон сууц, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 15 га газарт 2000 айл, нийт 7000-8000 айлын орон сууцыг уг хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөөд байгаа. Үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууцны хороолол барина. Харин нөгөө талаас нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь нь орон сууц худалдан авах чадамжтай байна. Аль ч зах зээлийн зарчимд худалдан авагч байж нийлүүлнэ. Гэтэл манай орон сууцны зах зээл худалдан авагч үгүй байж, нэмж барихыг эрхэмлээд байна. Худалдан авагч нь хүсэл нь байвч, чадал нь хүрдэггүй тул нөгөө “Харахын заяа байхаас хазахын заяагүй” гэдэг шиг л юм болж байгаа. Ингэхээр одоогийн зах зээл дээр бэлэн байгаа сул орон сууцууд болон одоо баригдаж байгаа, мөн зээл аван барихаар төлөвлөөд буй тэр орон сууцыг яах вэ гэдэг нь тодорхойгүй болж байна. Тиймээс эхлээд байгаа орон сууцаараа иргэдийнхээ эрэлтийг хангахгүй бол ашиглалтад орсон сул орон сууцаар зах зээл хахаж байна.  Энэ нь барилгын салбарын мөнгөн эргэлтийг ч түгжиж байгаа нь бодит байдал юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Нийлүүлэлт нь илүүдээд байгаа юм бол яагаад орон сууцны үнэ буурахгүй байна вэ. энэ тухай бодож үзэв үү. 2009 онд ипотекийн зээлийн журам батлагдаж байх үед барилгын материалын ханш одоо байгаа ханшийн зөрүү болон тэр үеийн байрны үнийн өсөлтийн зөрүүг нэг харах юмсан. Зардал өсөөгүй бол үнэ нэмэгдэх нь луйвар шүү дээ яаг үнэндээ эрэлт нь өссөн болохоор байрны үнэ өссөн гэж тайлбарлаад байдаг. Тэгвэл нийлүүлэлт нь илүүдээд байгаа энэ жилүүдэд байрын үнэ унах юм байлгүйдээ. Тэгээд хямд үнээр байр худалдан авах чадвартай олон хүн гарч ирэх биз

    0 0 Хариу бичих
  2. Tgeed iluudel niiluulelt baigaa yum bol une ni buuraad ter surhii zah zeeliin zarchim chin ajillah yosoi m bishuu

    0 0 Хариу бичих