“Бумбардай” орон нутгийг зорилоо

“Бумбардай” хүүхдийн цуврал 2013 оноос эхлэн уншигчдын гарт хүрч , багачуудын танил болсон. Тус цуврал зургаан жилийн турш тав дах удаагаа 40 мянган ширхэг хэвлэгджээ. Харин өнөөдрөөс эхлэн орон нутгийн багачуудад хүрэхээр замдаа гарчээ. Одоогоор 1200 ширхэг номыг орон нутагт хүргэх юм байна. “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяр “Орон нутагт “Бумбардай”-н эрэлт маш их байгааг Эрдэнэт хотод ажилсан хоёр хоногт ойлгосон. Тиймээс орон нутагт “Бумбардай”-г хүргэнэ. Хэрэв Бумбардай сонирхолгүй байсан бол мартвал мартахаар хугацаа өнгөрсөн ч эрэлт маш их байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, тус цуврал нь өнөөгийн нийгэмд хамгийн их мартагдаж буй, нүүдийн соёл иргэншлийг ирээдүйд өвлүүлэх зорилготой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)