Сүхбаатар аймагт цагдаагийн алба хаагч угаартаж амиа алджээ

Цагдаагийн албан хаагч угаартаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгтүүрэг гүйцэтгэж байсан 3 алба хаагч угаартсан тухай дуудлага 11:45 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 1 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:15 цагт очиход  тус бүлгийн аврагч, дэд ахлагч Э /21 настай, эрэгтэй/, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г /26 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Харин хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж /35 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсан тул цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 11.45 цагт дуудлага аваад 11.15 цагт очно гэдэг чинь одоо онцгойнхон цаг хугацаагаар аялаад байна гэсэн уг уу, эсвэл еаgle tv-ийнхэн цаг хугацаагаар аялуулаад байна уу

    0 0 Хариу бичих
  2. Jaahan barimjaatai bichij baimaar b.aa 11.45d duudlaga ireed 11.15 ochihod gej yu gesen uguu

    0 0 Хариу бичих