Шави зодог тайллаа

“Барселона” багийн хагас хамгаалагч асан Шави Эрнандес зодог тайллаа. Тэрээр хамгийн сүүлд Катарын “Аль Садд” багтайгаа Азийн “Аваргуудын лиг”-т Ираны “Персеполис” багтай /0:2/ тоглосон байна. Тэрээр зодог тайлсныхаа дараа Катарын аль нэг багт дасгалжуулагчаар ажиллана гэдгээ зарлаад байсан билээ.

Шави Эрнандес Креус 1980 онд Испанийн Терраса мужийн ижил нэрт хотод төрж, багадаа “Барселона” багийн академиар хүмүүжин энэ багт замналынхаа ихэнх хэсгийг өнгөрүүлсэн юм. Тэрээр Каталоны багт 1998-2015 онд тоглохдоо 505 тоглолтод оролцож 58 гоол оруулжээ. Испанийн АШТ-д найм, цомын тэмцээнд гурав, супер цомын тэмцээнд зургаа, “Аваргуудын лиг”-т дөрөв, Европын супер цом, Багийн ДАШТ-д тус бүр хоёр удаа түрүүлж байв.

1997 оноос 2015 он хүртэл Испанийн нас насны шигшээд 190 /Насанд хүрэгчдэд 133/ тоглохдоо  28 гоол /насанд хүрэгчдэд 13/ оруулжээ. Тэрээр 2008-2012 онд Европын аШТ-д хоёр, ДАШТ-д нэг түрүүлсэн, “Ялагдашгүй” гэгдэж асан шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг байсан юм. Гэхдээ Испани, Каталоны шигшээгийн аль алинд нь тоглож явжээ. Каталоны шигшээ багт 1998-2013 оны хооронд есөн удаа тоглосон байдаг.    

   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)