Дэлхийн гурван удаагийн аварга Ники Лауда нас нөгчлөө

Авто уралдааны “Формула 1” ангиллын дэлхийн гурван удаагийн аварга Ники Лауда 71 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. “The Guardian” энэ талаар мэдээллээ. Тэрээр даваа гарагт таалал төгссөн бөгөөд гэр бүлээс нь гаргасан мэдэгдэлд “Бидний хайрт Ник ойр дотныхоо хүмүүсийн хүрээлэл дор амар амгалангийн оронд одсон болохыг эмгэнэн мэдэгдэж байна” хэмээн өгүүлжээ.

Н.Лауда нь “Формула 1” ангиллын уралдаанд 13 улирал хурд сорихдоо 1975, 1977, 1984 онд түрүүлж байв. Замналынхаа туршид тэрээр 25 гараанд түрүүлсэн, уралдааны үеэр осолд орж түлэгдэн, эгээтэй амьдаараа шатчихаагүй ч уралдааны замдаа эргэн гарч, дэолхийн аваргаа баталсан ясны тамирчин билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үхвэл ч гомдолгүй гэсэн нэг бодлын эр зоригтой нөгөө бодлын тэнэг улсууд формулад уралддаг. Айртон Сэна гэж нэг тасарчихсан Бразил гар 94 онд уралдаж яваад харамсалтайгаар газар дээрээ насан өөд болсон. Михэл Шумахэр гэдэг бас нэг тасарчихсан герман бас л мулт. Харамсалтай нь уралдааны талбарт биш харин хаа хамаагүй уулан дээр 2013 онд цанаар гулгаж яваад унахдаа тархиндаа хүнд бэртэл аваал одоо угжны байдалтай хэвтэрт ухаан санаа нь орон гаран, нугас тархины хүнд бэртэлтэйгээр бие нь мэдээгүй ингээд амьд сүг болон хэвтэж байна. Ники Лауда бол дээрх хоёр шиг тасархай байгаагүй ч уралдааны үед осолд орж бараг бүрэн түлэгдэл шаталттай гарсан ч ердөө 40 хоногийн дараа эргэн уралдааны замд гарч дэлхийг гайхшаруулж байсан байдаг. Германы жүжигчин Даниэл Брүлийн тоглосон кино бий дээ.

    1 0 Хариу бичих