Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцэхийг хойшлуулж өгөхийг хүсчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулгын Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэх байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс хоригийг энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулж өгөх хүсэлтийг Төсвийн байнгын хорооны даргад уламжилжээ. Хүсэлтийг хүлээн авсан байна. 

Дашрамд, УИХ дахь МАН-ын бүлэг Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)