Д.Занданбат дарга өөрийнхөө болон ажилчдынхаа цалинг нэмүүлэхээс ажлаа эхэллээ

УИХ энэ сарын 9-нд Үндэсний аудитын газрын даргаар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Д.Занданбатыг томилсон. Уг нь Засгийн газар түүнийг өнгөрсөн нэгдүгээр сард НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Гэвч УИХ нь "Энэ хүн л сайн ажиллана" гээд түүнийг Ерөнхий аудитороор томилсон юм. Хууль зөрчөөд ажлаасаа чөлөөлөгдсөн хүнээр бусдын хууль бус үйлдлийг хянуулахаар томилсон гэх үү дээ. Манай улсын төрийн албаны бодлогын ойлгомжгүй байдлын нэг тод жишээ нь энэ. Д.Занданбат төрийн сайн албан хаагч гэсэн үг үү, эсвэл муу албан хаагч юм уу. Ойлгоход үнэхээр хэцүү. За ямартай ч "Сайн ажиллаж чадах хүн" гээд Үндэсний аудитын газрын даргаар томилсон. УИХ-ын дарга өчигдөр тус газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ тухай албан мэдээнд Г.Занданшатар дарга 2003 оноос хойш Үндэсний аудитын газарт ажиллаж байгаа хоёр дахь спикер гэдгийг онцолсон байлаа. Үүнээс үзвэл УИХ-ын дарга Үндэсний аудитын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа бололтой. Түүний санал болгон томилуулсан хүн нь хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна.

Ямартай ч Д.Занданбат дарга ажлаа авсан эхний долоо хоногтоо өөрийнхөө болон аудитын байгууллагын ажилчдын цалинг нэмүүлэх саналаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд хүргүүллээ. УИХ-аас 2003 онд батлагдсан Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Монгол Упсын Ерөнхий аудиторын цалин, зэрэг зиндааг УИХ тогтооно”, 14 дүгээр зүйлийн 14.4-т "Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг УИХ тогтооно" гэж хуульчилсан байдаг ажээ. Гэвч одоогоор Монгол Улсын Ерөнхий аудитор болон төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг УИХ-аас тогтоогоогүй байгааг Д.Занданбат дарга саналдаа онцолжээ. Мөн “Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс Монгол Улсын Ерөнхий аудитор болон төрийн аудитын байгууллагын ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээг хэмжээг тогтоолгохоор холбогдох саналыг хүргүүлж байна” гэжээ.

Уг саналыг нь УИХ баталснаар аудитын байгууллагын албан хаагчдын цалин дараах хүснэгтэд заасан хэмжээнд хүрэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Занданбат дарга ажлын туршлагатай дайчин шаргуу төрийн албанд олон жил ажилласан мэргэжлийн төрийн албан хаагч хүн

    0 0 Хариу бичих
  2. Занданбат дарга ажлын туршлагатай дайчин шаргуу төрийн албанд олон жил ажилласан мэргэжлийн төрийн албан хаагч хүн

    0 0 Хариу бичих
  3. Одоо наад нѳхѳр чинь хэдэн сандлын бүрээс солино. Дараа нь татварт янзалдаг байсан хэдэн хүүхнээ татна. Тэгсгээд шуналын зуршлаараа авилга авна. Энэ бол Занданбатын хаа газар ажил аваад хийсэн ажлых нь товч түүх.

    0 1 Хариу бичих
  4. Төрийн Аудитад байх ёстой хүн дээ. Амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
  5. Huurhii tsalin bagaasaa ajlaa hiij chadahgui bgaa zuv

    0 0 Хариу бичих
  6. Амжилт хүсэе

    0 0 Хариу бичих
  7. huuli zurchuugui boloh n huuli hynaltiinh n baiguullagaar togtoogdson asuudal sh de. Hurelbaatar uuriinhuu huniig tavih gej shantaachlaj gargasan n hend ch tod asuudal sh de. medehgui yumnuud amniihaa zorgoor bichih yumaa.

    1 0 Хариу бичих
  8. Амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
  9. Oor net tsewer xun xeregtei NJ

    0 0 Хариу бичих
  10. тѳрийн мэргэжилтний нѳѳц мууджээ нам дагахаар ийм болоод байна даа хүн

    0 0 Хариу бичих
  11. аудит ын дүгнэлт нь ч улстөрийн шинжтэй тэр гарсан зөрчилыг засаарай гээл хэлнэ нөгөө дарга нар нь тоохчгүй инээлдээд хөхрөлдөөд

    0 0 Хариу бичих
  12. Хэрвээ цалинг нэмэхгүй бол ажлын идэвхи гарахгүй шүү дээ.

    1 0 Хариу бичих
  13. энэ ч буруу томилгоо доо

    0 1 Хариу бичих
  14. Бусад тусгай албан хаагчидтай харьцуулахад бага юм бна.цалин нэмээд хариуцлага нэхэе

    0 0 Хариу бичих
  15. одоо л идэж авахгүй бол дараа гэж байхгүй энэ засаг чинь дахиж гарахгүй тийм болохоор өөрсдийн хүмүүсээ ээлжилж хооллож өна

    0 0 Хариу бичих
  16. Ajlaa ingej ehelbel buruu shuu, buulgana sh dee

    0 0 Хариу бичих
  17. huurhii baga l avdim baishd nemeech dee

    0 0 Хариу бичих
    • тийм шүү

      0 0
  18. Evii dee shuud idej ehleh yum da.

    0 0 Хариу бичих