Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хэлэлцэхийг хойшлуулжээ

Прокурорын байгууллагаас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорьж, шалгах саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхийг хойшлуулжээ. Учир нь, түүний өмгөөлөгч цагдан хорионы асуудлыг хэлэлцэх шүүгчээс татгалзсан тул энэ асуудлыг хэлэлцэх хурлыг хойшлуулсан байна.

Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн гуравдугаар сард "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудалд холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулсан. Гэвч прокурорын байгууллагаас шүүхэд санал хүргүүлээгүй гэдэг үндэслэлээр сулласан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. хувийн хэвшил гэж хулгайчийг хэлдэггүй юмаа

    0 0 Хариу бичих
  2. энэ сахал эрдэнэбилэг Бхдамжунайгийн хамаатан хүргэн дүү нь гээ бтз дээ Бадамжунайг яагаад ерөөсөө татахгүй зүгээр л эрх чөлөөтэй казинодоод л яваад бгам бэ Бадамжунайтай нь хамт хорьж шалгаж бүр үндэс уурхайг нь тасдах хэрэгтэй ш дээ бас Ми.Энхболд бна

    2 0 Хариу бичих
  3. Амар болж дээ ямар шүүгээд хэрэг таслах гэж байгаа биш урьдчилан хорьж шалгах гэж байгаа шүү дэн одоо тэгвэл бүх хэрэг хорих шаардлагатай байхад шэмт этгээдүүд шүүгчээс татгалзаадл хойшлуулаад хэргийн ул мөрөө шөнөд нв баллаад эсвэл шөгөдөө гадагшаа зугтаад л сайхаан

    0 0 Хариу бичих
  4. шүүхийн дарга нарыг солиод байсан жонхуу майдар хотыг нь санхүүжүүлэх гэж байгаа хүнээ чадахгүйл дээ

    0 0 Хариу бичих
  5. Яалаа гэж бүх зүйлийг хууль, номын дагуу хийсэн хувийн хэвшлийн энэ том төлөөллийг цагдан хорих билээ дээ. Шинэ МАНАН-гийнхны явуургүй ажиллагаа аргагүй хуулийн хүрээнд явахгүй гэдэг нь харагдаж байна. Хувийн хэвшил мандтугай. Эрдэнэтийн 49 хувь нь хувийн хэвшилд шилжсэнээс үйл ажиллагаа нь сайжран, шахааны бизнес хумигдан улмаар ашиг нэмэгдсэнийг албан ёсоор зарласан тайлангаас бид бүгд харсан, дуулсан. Шахааныхны явуулгаар ийм хэрэг үүсгээд байгаа нь үнэн инээдтэй юм. Хэрвээ, хүчээр эдний 49 хувийг Төрд авчирах юм бол шахааны бизнес цааш үргэлжлэхээр барахгүй цэцэглэн хөгжих ба Төрөөс төрөм тэрбумтанууд улам баяжин, төрд ирэх ашгийн хувь ногдол улам л багасна. Угаасаа Төрийн өмчийн гэх үйлдвэр байгууллагад хулгай луйвар оршин тогтнодог. Хэрвээ хувийн хэвшилд шилжүүлэх юм бол ашигт ажиллагаа нь гарцаа байхгүй нэмэгдэх ба улсад төлөх татвар нь мөн тэр хэмжээгээр нэгэмгдэнэ. Энэ л ард түмэн бидний сонирхол шүү дээ. Ийм л байна, өөр ч юмгүй дээ.

    2 4 Хариу бичих
    • 51 хувь нь улсын мэдэлд, 49 хувь нь Оросын мэдэлд байсан Эрдэнэтийн зэсийг зараад 100 төгрөгийн орлого олдог байсан гэж үзвэл, зардал нь 90 төгрөг, улсад төлөх ашиг нь 10 төгрөг байв. Энэ 90 төгрөгийн зардал дотор зах зээлийн үнээр нь буюу 20 төгрөгөөр худалдаж авч болох байсан барааг шахаасны гарууд 40 төгрөгөөр шахсан нь орсон байдаг. Өөрөөр хэлбэл, 70 төгрөгийн зардалтай, 30 хувийн ашигтай ажиллах боломжтой байв. 49 хувийг хувьчилж авсан энэ сахалтай нөхөр мэтийн хувийн хэвшлийнхэн шахааны бааснуудын ажиллагаатай тэмцсэний үр дүнд 20 төгрөгийн барааг 40-өөр биш, харин ядахнаа 30 руу буулгасан билээ. Ингээд олж болох ашиг нь 10 төгрөг биш, 20 төгрөг бол сайжирсан ба улсад төлөх татвар тэр хэмжээгээр нэмэгдсэн. Шахааны бизнесээс олох ашиг нь илт багассан шинэ МАНАН-гийнхан ямар ч хамаагүй аргаар 49 хувийг булааж авах ажиллагаа явагдаж байгааг эрүүл ухаантай хүмүүс бүгд харж байгаа. Эцсийн эцэст Эрдэнэтээс улсад төлөгдөх ашигийн түвшин л жирийн иргэд бидэнд хэрэгтэй болохоос Төрөөс төрдөг тэрбумчингуудын тоо олширох нь буруу.

      2 0