Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын Хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. 

09.00 цагт Монгол бөхийн өргөөнд "Хаврын баяр 2019" бүжгийн наадам болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт болно.

09.30 цагт Үндэсний статистикийн хороонд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сургалт, семинар болно.

09.30 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал болно. 

11.00 цагт Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албаны Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11.00 цагт Үндэсний төв номын санд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын орчуулсан “Сохрын орон” номын нээлт болно.

13.30 цагт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II шатыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)