Яармагийн гүүрийг нээлээ

Яармагийн гүүрийг тавдугаар сарын 11-нээс эхлэн хэсэгчлэн хааж авто замын өнгөн хучилтын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдрөөс эхлэн бүрэн нээлээ.

БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай хийгдэж арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын  ажлуудыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хааж хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Явган хүн, дугуйн зам байна уу?

    0 0 Хариу бичих