Монгол залуу Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болжээ

Өмнөд Африкийн Йоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос дэлхийн дэвжээнд Монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат бахдам амжилт гаргаж, Дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирчээ.

Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон Б.Энхбат маргааш эх орондоо ирэх аж. Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү "IFBB Arnold Classic" тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол залуу Дэлхийн шинэ аварга болон, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Яаж ч харсан 2 дахь зураг дээр байгаа хүний булчинг 3 дахин өсгөөд ч эхний зураг дээр байгаа баки гаруудын хавьцаа очихгүй л байна даа. Эрээн хотын эсвэл Улаан Үдийн аварга болсон юм бишүү

    1 1 Хариу бичих