"Өнөр бүл" төвийн хүүхдүүд тоглолтоо хийнэ

Манай улсад хүүхдийн асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн ганц байгууллага байдаг нь хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл" төв юм. Тус төвд өсч, хүмүүжиж, нийгэмшиж байгаа хүүхдүүд өнөөдөр урлагийн тайлан тоглолтоо толилуулахаар болжээ. "Өнөр бүл" төв хүүхэд багачуудыг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, боловсрол олгох, нийгэмшүүлэх үйл ажиллагааг олон жил зохион байгуулсаар ирсэн байна. Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Бид эх орны ирээдүй" урлаг хүүхдийн төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлдгийг харуулах төдийгүй хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн тэмцэхийг олон нийтэд уриалж буйгаараа онцлог ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)