Барилга дээрээс хүн унаж гэмтжээ

Барилга дээрээс хүн унаж гэмтсэн хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, "Баянзүрх дүүргийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ” гэсэн дуудлага өчигдөр өглөө цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат 37 настай эрэгтэй Б ажил хийж байгаад унаж гэмтсэн аж. Гэмтсэн иргэн ГССҮТ-н хүзүү нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгааг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байгаа гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)