"Ханан дундах хүүхэд нас" дотоод орчны агаарын чанарын симпозиум болно

Агааржуулалтгүй анги, танхимд хүүхдээ хашихаас татгалзах цаг болсон хэмээн Монголын Дотоод орчны агаарын чанарын холбооныхон зөвлөж байна. Түүнчлэн хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн агаарын чанарт анхаарал тавьж үзсэн үү гэдэг асуултыг хүн бүр өөртөө тавиад үзэхэд гэмгүй. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн амьсгалж буй агаар дахь нүүрсхүчлийн хийн дундаж концентраци ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 4-5 дахин их байгаа юм байна. Мөн сургуулиудын 91 хувь нь хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нарийн ширхэгт тоосонцрын бохирдолтой гэсэн судалгаа гарчээ.

Судлаач А.Энхжаргалын 16 сургууль, 15 цэцэрлэгийн 93 анги танхимд хийсэн судалгаанаас үзэхэд хүүхэд хоногийн 6-8 цагийг сургууль дээр, 9-10 цагийг цэцэрлэгт өнгөрөөдөг. Агааржуулалтгүй анги танхимд хүүхдээ "хашихаас" айх цаг нь болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.

"Ханан дундах хүүхэд нас" Монголын дотоод орчны агаарын чанарын анхдугаар симпозиумыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар болсон байна. Энэхүү симпозиумд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хүүхдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)