Экспорт 386 сая ам.доллараар өсчээ

Энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсын экспортын хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр экспорт өнгөрсөн оны мөн үеэс 386 сая ам.доллараар өсчээ. Уг өсөлтөд чулуун нүүрсний экспорт 171 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд Монгол Улс 740.3 сая ам.долларын экспорт хийжээ.

Тэгвэл гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 4.3 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс импорт 1.8 тэрбум ам.доллар байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)