Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн уулзалт эхэллээ

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт өнөөдөр эхэллээ. Тус уулзалт энэ сарын 25 хүртэл манай улсад үргэлжлэх юм.  Тус уулзалтад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Дээд түвшний бүлгийн гишүүд, Олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй дээд хэмжээний олон улс орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. Мөн АНУ, Ангол, Аргентин, Дани, Унгар, Эквадор, Кени, Танзани, ӨАБНУ, Суринэм, Мьянмар, Их Британи, Мароккогийн Вант Улс, Шри Ланка, Итали, Палестин, Швейцарын Холбооны Улс зэрэг 20 гаруй улсын статистикийн дарга, статистикчид цуглаж байгаа аж.

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтаар Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)