А.Смит, Д.Рикардо нарын сонгодог эдийн засагчдын бүтээлийг Монголын эдийн засагтай холбон судална

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарт Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулсантай холбогдуулан салбарын эрдэмтэн судлаач нар улс төрийн эдийн засгийн ухааныг сэргээн хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр Философийн хүрээлэнгийн захирал  Б.Пүрэвсүрэн Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулах болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдлын тухай, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон Монголд улс төрийн эдийн засгийн ухаан хэрэгтэй тухай, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Б.Батхишиг Улс төрийн эдийн засгийн ухааны тасгаас хийж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар тус тус илтгэл тавьсан байна.

Философийн хүрээлэнгийн  Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулагдсанаасаа хойших нэг жилийн хугацаанд “Монголын эдийн засгийн хөгжлийн асуудал”, К.Марксын “Капитал” зохиол ба Монгол дахь зах зээлийн харилцаа” хэмээх судалгааны хоёр ном  хэвлүүлсэн бөгөөд цаашид А.Смит, Д.Рикардо нарын зэрэг сонгодог эдийн засагчдын бүтээлийг Монголын эдийн засгийн хөгжилтэй холбон судлах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Р.Батмэнд, Д.Дорлигсүрэн, ахмад багш Б.Намсрай, Ж.Ядамсүрэн, Л.Энхтайван, Л.Оюун зэрэг ярилцлагад оролцсон 20 гаруй эрдэмтэн “Монголын хөгжлийн улс төрийн эдийн засгийн ухааны асуудлууд” хэмээх номыг хамтран бичих талаар мөн санал солилцов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ийм тасаг философийн секторт ч байх шиг

    0 0 Хариу бичих