Монгол Улсыг Дорнын эдийн засгийн чуулганд оролцохыг урилаа

ОХУ-ын Владивосток хотноо ирэх есдүгээр сард болох “Дорнын эдийн засгийн чуулган 2019”-д Монгол Улсыг оролцохыг урьжээ. Урилгыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев манай улсад айлчлах үедээ албан ёсоор гардуулж өгсөн байна.

“ОХУ-Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх маш их нөөц бололцоо, ирээдүй бий. Засгийн газар хоорондын дараагийн уулзалтаар бид Оросын ажил хэрэгч хүмүүсийг авч очихоор Монголын талтай тохиролцсон. Биднийг хүлээж авсан сайд Ө.Энхтүвшинд талархлаа илэрхийлье. Бид ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцохыг албан ёсоор урьсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.      
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. oyun erdeniig alna

    0 0 Хариу бичих