Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан болно

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан гурав дахь жилдээ болох гэж байна. Энэ жил түүний төрсөн нутаг болох Манлай суманд зургадугаар сарын 4, 5-нд зохион байгуулахаар болжээ. Тус барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй хүчит бөхчүүд барилдахаар бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн жилийн барилдаанд нь улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэсэн бол улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Батжаргал нар шөвгөрч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)