“Зенит” баг мөхөөлдөстэй боллоо

Петербургийн “Зенит” клуб шинэ албан ёсны мөхөөлдөстэй болов.Шинэ мөхөөлдөс нь “Зенитийн амт” нэртэй бөгөөд Оросын  хойд нийслэлийн багийн уламжлалт өнгөөр будагдсан байх гэнэ.Мөхөөлдөсийг бэлтгэхэд 12 хувийн тослогтой пломбир болон байгалийн гаралтай хүнсний будаг ашиглана.Том эвэр, сахарын гуурс, уламжлалт вафелийн аягатай гурван төрлийн мөхөөлдөсийг Петербургийн  дэлгүүрүүд болон “Чистая Линия” компанийн сайтаар захиалж болох гэнэ. Амттаны төрөл хэмжээнээс шалтгаалан 57-84 рублиэр худалдаалах юм.

“Зенит” хөлбөмбөгийн 2018/2019 оны улиралд Оросын аварга болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)