Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болсон юм. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Д.Ганзоригийг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилж байлаа. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд хуульд нь өөрчлөлт оруулж энэ тухай заалтыг хүчингүй болгосон юм. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон УИХ-аар томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)