Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл учраас билэгт сайн өдрийг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өргөн барьж байгаа юм байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүлээж авсан УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар боловсруулсан. Энэ бол зөвхөн хоёр жил ч бус 20 жил яригдсан асуудал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийт, улс төрийн намууд төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж байж батлах ёстой. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)