Монголын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн зарлагдлаа

2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолт өнөөдөр 17:00 цагаас Монгол - Брунейн шигшээ багуудын дунд эхэлнэ.Монголын шигшээ багийн Бруней Даруссаламтай хийх тоглолтын гарааны бүрэлдэхүүн зарлагдлаа.

Брунейн Даруссалам улсын шигшээ 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Тайваньтай тоглож талбайд 0:1-ээр хожсон боловч өөрсдийн талбайдаа 0:2-оор хожигдож нийлбэр дүнгээр урьдчилсан шатанд багтаж чадаагүй. Түүнчлэн 2015 онд Монголын шигшээ багийг хоёр тоглолтод хожсон Зүүн Тиморыг 2018 оны “Сузуки цом”-ын хүрээнд талбайдаа 1:0-ээр хожиж байсан муугүй өрсөлдөгч билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)