“Монголын Үндэсний балет” lll уралдаан маргааш эхэлнэ

“Монголын Үндэсний балет” lll уралдаан БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр зургаадугаар сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно. Уралдааны талаар өнөөдөр Монголын балетын хөгжил сангаас мэдээлэл хийлээ.

2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллах юм.

Уралдаанд 170 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд багийн төрөлд хоёр насны ангилалаар, гоцлол төрөлд гурван насны ангиллаар өрсөлдөх ажээ.

Анх уралдаан зохион байгуулахад 100 гаруй хүүхэд балетаар хичээллэдэг байсан бол өдгөө 200  шахам хүүхэд болж өссөн талаар тэд хэллээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотоос төдийгүй хөдөө орон нутгаас багууд ирж оролцож байна.

 “Монголын Үндэсний балет” II тэмцээнд оролцсон хүүхдүүд дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргаж, ОХУ-ын нэр хүнд бүхий тайзнаа бүжиглэж байна.

Ц.Золцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)