Энэ өдөр түүхэнд: Хатан хааны төрсөн өдөр

Оны 162  дахь өдөр, шинэ он хүртэл 203 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Хатан хааны төрсөн өдөр

Австрали хоёр удаа хатан хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг. Австраличуудын ихэнх нь хатан хааны төрсөн өдрийг зургадугаар сарын хоёр дахь даваа гаригт тэмдэглэнэ. Харин Баруун Австралид уг өдрийг хоёр удаа есдүгээр сарын 30-нд мөн энэ даваа гаригт тэмдэглэдэг ажээ. Үнэн хэрэгтээ хатан хаан Виндзорын  Елизавета Александра Мэри  1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төржээ.

Буэнос-Айрес хотын баяр

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотыг 1580 оны зургадугаар сарын 11-нд Испанийн конкистадор Хуан де Гарай үндэслэн тулгын чулууг нь тавьжээ.

Зураач  Хосе Морено Карбонеро. Буэнос-Айрес хотыг үндэслэж байгаа нь. Уг зураг хотын Засгийн газрын байранд байдаг.Эхлээд 1536 онд хааны амбан захирагч тэнд Педро де Мендоса хотыг байгуулж байв. Колонийг нутгийн уугуулууд эсэргүүцэн тэр жилийнхээ зургадугаар сарын 15-нд индианчууд 1000 хүнээ алдан 40 испаничуудыг дийлээд хотыг галдан шатаасан байна.

Сонирхолтой түүх

“Харь гарагийн хүн” кино анх дэлгэцнээ гарав

1982 - Одоогоос 28 жилийн өмнө Стивен Спилбергийн “Харь гаригийн хүн”  киноны нээлт болсон ба нэрт найруулагч  түүнийг хүүхэд ахуй цагийн дурсамжиндаа үндэслэж бүтээсэн ажээ.Тэр эхнээсээ энэ кинондоо нэр алдартай хүмүүсийг тоглуулахгүй гэж шийдэж гол дүрд нь 10 настай Генри Томасыг сонгожээ.Харийн хүний дүр дээр киночид удаан ажиллав. Спилберг түүнийг урт хүзүүтэй богинохон хөлтэй байх ёстой гэж зүтгэжээ.Харь гарагийн хүн сэтгэлд дотно, урт хуруутай гартай, яст мэлхийн нүүртэй, үрчлээт зовхитой, ухаалаг нүдтэй нэг л эгдүүтэйгээр бүтээгдсэн байдаг.

Кино Оскарын шагналд есөн номинациад нэр дэвшээд дөрвөн төрөлд шагнал авсан байна. Дөнгөж 10,5 сая доллараар бүтсэн энэ кино урт хугацаанд хамгийн өндөр орлоготой байжээ.

Өнөөдөр түүхэнд

1125- Загалмайтнууд Азазын дэргэдэх тулалдаанд сельжукуудыг ялжээ

1496 - Христофор Колумб хоёр дахь аяллаа өндөрлөжээ. Хятадыг олоогүй гээд хатан хааны ивээлээс хасагджээ.

1687 - Даниель Дефогийн туужаар бол 1659 онд далайн хүчтэй шуурганд өртсөн хөлөг онгоцноос ганцаар амьд гарч эзгүй аралд 27 жилийг ганцаараа өнгөрөөсөн 55 настай Робинзон Крузо Англид буцан иржээ. Энэ алдартай зохиолын эх дүр нь шотланд усан цэрэг Александр Селькирк гэх бодит хүн байжээ. Тэрээр хөлгийн ахмадтай ширүүн маргасны улмаас 1704 онд эзгүй аралд хаягдаж байсан гэдэг. Тэрээр дөрвөн жил, дөрвөн сарыг уг арал дээр өнгөрөөгөөд буцаж ирсэн ажээ. 

1742 - Бенжамин Франклин гал тогооны аривлан хэмнэлттэй зуух зохион бүтээв.

1770 - Бенжамин Кук Австралийн эргийн орчим “том саадын” гэж нэрлэсэн шүрэн цохионуудыг олжээ.

1842- Николай Гоголийн “Амьгүй албат нар” роман хэвлэгдэн гарчээ.

1910- Усан дор амьсгалах хүчилтөрөгчийн бортогийг бүтээгч, далай тэнгис судлаач Жак-Ив Кусто төржээ.Тэрээр 120 гаруй баримтат кино бүтээж, 50-иад ном бичжээ.

1895- Дэлхийд анхных болох автомашины хурдны уралдаан Парис-Бордо-Парис гэсэн замаар явагдлаа. Уралдаанд 46 жолооч оролцсоноос Францын Эмиль Левассо 1200 км-ын замыг 3,5 морины хүчтэй “Панар-Левассор” машинаар 48 цаг 17 минутад туулж түрүүлжээ.

1901- Кука арлыг Шинэ Зеландын нэг хэсэг хэмээн зарлав.

1915- Хойд тэнгист англичууд хөлөг онгоцноос цэргийн онгоцыг хөөргөж үзжээ.

1930- Америкийн амьтан судлаач Уильям Биби, инженер Отис Бартон нар өөрсдийнхөө хийсэн төхөөрөмжөөр усанд 400 метрийн гүнд хүрсэн аж. Хоёр жилийн дараа тэд уг төхөөрөмжөөр 900 м-ын гүнд оржээ.

1937- “Тухачевскийн хэрэг” гэгчээр зургаадугаар сарын 12-ны шөнө Зөвлөлтийн цэргийн жанжнууд М.Н. Тухачевский, И.Э. Якир, И.П. Уборевич, А.И. Корк нарыг буудан цаазалжээ.Тэднийг 1957 онд цагаатгажээ.

1955- Ле-Манийн авто уралдаан дээр уралдааны машин үзэгчдийн дайрсан автоспортын хамгийн хөнөөлтэй осол гаран 83 хүний аминд хүрч 120 хүнийг шархдуулжээ.

1965- Английн хатан хаан Елизавета «Битлз» хамтлагийн гишүүдийг Британийн эзэнт улсын дээд одонгоор шагнав.

1969- Грек улс шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлж эхэллээ.

1993 - Дэлхийн кино дэлгэцнээ “Юрийн галавын хүрээлэн” кино гарч эхэлжээ. Найруулагч Стивен Спилбергийн уг киног Майкл Крайтоны ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ.

1996 – Аляскийн эрэг орчмоос дэлхийн хамгийн том 459 фунтын жинтэй палтус загасыг барьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)