Тавантолгойгоос Улаанбаатар хүртэл нүүрс тээвэрлэж буй замыг шалгажээ

Өмнөговь, Төв, Дундговь аймгийн Прокурорын газруудын нэгдсэн удирдамжаар Тавантолгойн орд газраас Улаанбаатар хотын чиглэлд хийгдэж буй эрчим хүчний баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийн замын нөхцөл байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна.

Улаанбаатар хот руу нүүрсний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд зориулалтын хучлагагүй явж байгаагаас нүүрс асгарах, улмаар хатуу хучилттай авто замд эвдрэл үүсгэх гол шалтгаан болж байгаа, мөн жолооч нар нь батлагдсан замын маршрутаар зорчихгүй, олон салаа зам гаргаж, хүн, мал, амьтан, ургамлын бүрхэвчид сөргөөр нөлөөлж, газрын хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулсан зэрэг зөрчил шалгалтаар илэрчээ. 

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаас Цогтцэций сумын чиглэлд гаргасан зөвшөөрөлгүй гарцуудыг хаах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, авто замын засвар, арчлалтыг техник, технологийн дагуу хийлгэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Тавантолгой түлш”, “Даш зам” ХХК-иудад мэдэгдэл бичиж, шалгалтын дүнг аймгийн Өмнөговь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Хүнд даацийн машин явдаггүй шахуу байхад зам нилээд эвдэрчихсэн байсан. Одоо бүр авах юмгүй болох нь дээ. Ийм ажил хийхээ мэдсээр байж урьдчилаад зам харгуйгаа бэлддэг болоосой. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг шиг манай засгийн газрын хийж байгаа ажил яахаараа ийм байдаг байнаа. Цаашдаа хичнээн жил зөөх билээ ямар ч бодлого байхгүй үнэхээр өрөвдөлтэй юмаа

    0 0 Хариу бичих
  2. Яг тийм 22ийн тэнд төв замаас урагшаагаа салаад битүү тоос шороо замын хажуугаар нь нүүрсний машинууд нь зогсоод очерлочихсон. Машин чүү ай зөрнө.Тоосон дунд мөргөлдөнө. Хэтэрхий байна лээ Хотын удирдлагууд У.Хүрэлсүхэд харуулмаар байна.Ийгл л энийг чадна.

    1 0 Хариу бичих
  3. За хөдөө ч дүүрчээ. Улаанбаатарт хуучин 22ийн товчооны тэнд энэ нүүрсээ буулгаж шахмал түлшний үйлдвэрт өгч байгаа. Тэнд юун нөгөө Цагаан хад Гашуун сухайт. Яг л нүүрс шороо 2 нь оволзсон газар болчихоод байна. Хилээр гарах гэж бгаа нүүрсний урт цуваа шиг урт цуваа Улаанбаатарт бий болчихоод байна. Төв замаас үйлдвэр хүртэл 1.4 км шороон зам дээр их ч осол гарч бна. Энийг сурвалжилж өгмөөр бна.

    1 0 Хариу бичих
  4. Salaa zamiin asuudal ih bn aylal Juulchidiin mashinuud bas duuriin gazraaraa zam gargaj bn !!!

    1 0 Хариу бичих
  5. Дандаа засмал замаар л нүүрс зөөгөөд байна лээ ш дээ, энэ янзаараа бол Дундговь, Өмнөговийн чиглэлийн засмал замаас юм үлдэхгүй шинжтэй шүү, тусгай маршрут гаргаж зөөж байгаа гэж байгаа ч худлаа хаяагаа манасан л хэрэг, хянаж шалгаж байгаа хүн амьтан ч байхгүй л байна лээ дээ

    0 0 Хариу бичих