Өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртөж байна

Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тухай бүртгэгддэг байна. Харин осол болох шалтгаан нь хүүхдийг буруу тээвэрлэх , харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах, явганы гарц хорооллын дотор жолооч нар явган зорчигч нарт зам тавиж өгдөггүй анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа хариуцлагагүй байдлаас болдог ажээ.

Тодруулбал, өчигдөр 8 хүүхэд зам тээврийн осолд холбогдсон бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 10-4 настай 2 хүүхдээ буруу тээвэрлэн автомашинаа жолоодож яваад мөргөлджээ. Түүнчлэн 7 настай хүүхэд харгалзах хүнгүй ганцаараа гарцгүй газраар гарч яваад зам тээврийн осолд өртсөн бол өвөөтэйгээ гарцаар гарч явахад нь мөргөсөн гэх мэт зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

Тиймээс бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)