"Хааны эрэлд-2019" сургуулилалтад АНУ болон Монгол Улс оролцохоо мэдэгдлээ

Энэ сарын 14-нөөс 28-ны хооронд явагдах "Хааны эрэлд- 2019" сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгджээ. "Хааны эрэлд" олон улсын сургуулилалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ явагдах гэж байна.

"Хааны эрэлд-2019" Олон улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалт дадлагын хүрээнд команд штабын сургууль, ротын сургууль, салаадын тактикийн хээрийн сургууль, штабын сургалт дадлага болон чадавхыг нэмэгдүүлэх бусад сургалтууд Монгол Улсын Зэвсэгт хүчний Таван толгой дахь сургалтын төвд явагдана. Эдгээр сургалт нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны болон олон улсын тогтвортой ажиллагааны чиглэлээр явагдах юм байна.  Сургалт дадлагын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны номлолын дагуу Монгол, Америк болон олон үндэстний цэргийн албан хаагчид хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн нийтлэг тактик, техник, процедурын ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах аж.

Энэ удаагийн "Хааны эрэлд" сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн хүчнээ сургуулилалтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланка, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулжээ.

"Хааны эрэлд" сургуулилалтын зорилго нь оролцогчдын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдийг эзэмшүүлэх зэрэг НҮБ-ын сургалт батламжийг оролцогч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүдэд олгоход чиглэдэг юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Орос улсыг уриадахаж болдог бол уу? Америк, Орос улс харилцаа тааруу ч энхийг сахиулах үйлсийн төлөө цэрэг эрчүүдээ хамтад нь бэлтгэл сургуулилт хийлгэвэл болох юм биш үү

    0 0 Хариу бичих
  2. Hariutslaguin ulmaas heden tsereg eriin amiig avdag boldoo.Hodnin 2 biluu dee uhee bizdee

    0 0 Хариу бичих
    • Hudlaa yrih ch bas huulitai shuu Baagii !!!

      0 0