Японы буцалтгүй тусламжаар 20 хүнийг магистр, докторт сургана

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока нар өнөөдөр хоёр хэлэлцээрт гарын үсэг зурав. Тодруулбал, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэ хөтөлбөрт манай улс 2001 оноос эхлэн хамрагдсан. Одоогоор 19 төсөл хэрэгжиж, 340 оюутан тус улсын их, дээд сургуулиудад суралцсан байна. Ингэхдээ ихэвчлэн санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд ур чадвараа дээшлүүлж буй. Өнөөдрийн энэхүү хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг уг улсад магистр, докторт суралцуулна. Үүнээс 18 нь төрийн албан хаагч, хоёр нь хувийн хэвшил байх гэнэ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Япон улс нь манай урт хугацааны найдвартай түнш. Манай улсыг зах зээлийн нийгэмд шилжснээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн” гэв. Мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт гэвэл одоогийн хэрэгжиж байгаагаар Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал болон АШУҮИС-ийн эмнэлэг байгаа. Хүний нөөцийн чиглэлээр ч томоохон хамтрагч байдаг. Одоогоор тус улсад Монголын гурван мянган оюутан суралцаж байна. “1000 инженер” хөтөлбөрийн эхний ээлжийн төгсөгчид ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Япон улс 1990 оноос хойш манайд нийт 329 гаруй тэрбум иений зээл, тусламж олгосон байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энд япон талаасаа хүн нь тодорхой байдаг шүү. Ялангуяа хувийн хэвшлээс

    0 0 Хариу бичих
  2. darga nariin hamaatan sadan ll yavna shd maniust yamar ch hamaa baihgui ee haha

    0 0 Хариу бичих