Дунай мөрөнд живсэн хөлөг онгоцыг гаргалаа

Дунай мөрний Унгарын нийслэл Будапешт хот дундуур урсдаг хэсэгт зорчигч тээврийн хөлөг онгоц живж, олон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ. Уг ослын улмаас 20 хүн нас барж, найман хүн сураггүй алга болсонд тооцогдож байсан юм. Тэгвэл живсэн онгоцыг өнөөдөр татаж гаргажээ. Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас мөрний усны төвшин өндөр байсан нь хөлөг онгоцыг тэр даруйд нь татаж гаргах боломжийг хааж байсан юм байна. Хөлөг онгоцыг татаж гаргах явцад шумбагч аврагчид үүрэг гүцэтгэж, дөрвөн хүний цогцсыг олсон талаар ВВС агентлаг мэдээллээ.

Хөлөг онгоц дээр байсан хүмүүсийн ихэнх нь БНСУ-ын жуулчид байсан бөгөөд эрэн хайх болон хөлгийг татаж гаргах ажиллагааг  ажиллагааг Унгар болон БНСУ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)