Яллагдагч шиг өмгөөлөгч, яллагч прокурор шиг шүүгч

“Шүүх хурлыг удирдан явуулж буй шүүгч өмгөөлөгчид нотлох баримтаа хангалттай танилцуулах боломж олгодоггүй”, “Өмгөөлөгчийн оролцоог хангахгүйгээр шүүх хурал явууллаа” гэх шүүмжлэл гардаг. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын дараа ийм шүүмжлэл гарсан.

Мөн төрийн нэрийн өмнөөс үнэн, худлыг дэнслэх үүрэгтэй шүүгч яллагч прокурортойгоо нэг талд ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих маягаар шийдвэрээ гаргадаг гэсэн шүүмжлэл ч бий. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх “Шүүх миний асуудлыг шийдэхдээ прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн. Прокурорын дүгнэлтийг хуулж аваад л шийдвэрээ гаргачихсан. Шүүх хэнээс ч хараат бус байх ёстой атал прокурорын байгууллагын нарийн бичгийн дарга шиг ажилласан” хэмээн баримт дэлгэн гомдоллож байлаа. Үнэхээр ийм зүйл болдог гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.     

Ж.Ганбаатар: Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч шүүгчдэд толгой түрүүгүй загнуулдаг байдал өөрчлөгдөх үү?

-Би бизнесийн байгууллагад олон жил ажилласан учраас шүүх хуралд олон удаа оролцож байсан. Шүүх хурлын явцаас харахад өмгөөлөгч нар шүүгчдэд толгой түрүүгүй загнуулж байгаад л гардаг. “Чи суу, бос. Ийм үг хэлэхгүй шүү. Чи мэддэг юм уу” гэх мэтээр зогсоо зайгүй загнадаг. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдийн энэ байдалд өөрчлөлт орох уу.

Ц.Мөнх-Оргил: Шүүх хурлын процесс нь хуулийн зохицуулалттай ч шүүгчийн зан харилцаа хуулиас илүү үйлчилдэг

-Харилцааны тэгш бус байдал нь процессын хуулиудаар зохицуулагдсан байдаг боловч тухайн шүүгчийн хувь хүнийх нь зан харилцаанаас шалгаалдаг. Гэхдээ бид өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нэмэгдүүлэх заалтууд оруулсан. Өмгөөлөгчийн эрхийг 14 зүйл заалтаар оруулж байгаа. Энэ зүйл заалт бүрэн дүүрэн хэрэгжвэл Ж.Ганбаатар гишүүний хэлсэн тэгш бус харилцаа арилна.

Ц.Нямдорж: Шүүгчид яллах талаа дагаж гүйдэг. Энэ бол шүүгч нарын боловсрол, ёс суртахуунтай холбоотой асуудал

-Мэтгэлцэх зарчим гэж бий. Энэ бол прокурор яллаад, өмгөөлөгч хамгаалахыг хэлж байгаа юм. Энэ хоёрын дунд сууж буй шүүгч аль алиных нь байр суурийг сонсоод шийдвэрээ бие дааж гаргадаг зарчим. Зарим асуудал дээр манай шүүгчид яллах талаа дагаж гүйгээд байгаа юм. Энэ бол хуулийн гэхээсээ илүү шүүгч нарын боловсрол, ёс суртахуунтай холбоотой асуудал. Би АНУ, Япон, БНХАУ-ын шүүх хуралд сууж үзсэн. Шүүгч ерөөсөө дуугардаггүй. Хоёр талын байр суурийг сонсож байгаад шүүх хурлаа завсарлуулаад шийдвэрээ гаргадаг. Яллагч болон өмгөөлөгч тал үгээ хэлж байхад бараг асуулт асуудаггүй. Харин манайд бол энэ нь хуулиас илүү хүний асуудал болчихоод байгаа юм.

УИХ-ын гишүүдийн байр сууриас харвал шүүх хурлын үйл ажиллагаа нь процессын хуулиар зохицуулагдах ёстой ажээ. Гэвч шүүгчид хуулиас илүү өөрийнхөө ааш авираар шүүх хурлыг удирддаг болсон гэдгийг тэд хэлж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь яллагдагч шиг, шүүгч нь яллагч прокурор шиг ажилладаг байна. Гэхдээ байнга бус зарим тохиолдолд ингэж ажилладаг бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Amand n baas turhtsen youm shig hogiin yarbagar youmnuud zondoo bii.

    0 0 Хариу бичих
  2. УИХ ЫНгишүүд шүүхрүүгээ гэмт хэрэгтэнгүүдтэй нийлж дайрч байгаад шүүхгүй болвол дээр дураараа дургах санаатай байна уу!!!!

    0 0 Хариу бичих
  3. Ene unen l dee gehdee I hubi umguulugchiinhuu hubid hezee ch shuugch prokurort zagnuulj bgaagui bh ch ugui

    0 2 Хариу бичих
  4. Шүүгч нар ямар ч мэдлэггүй, ур чадваргүй, ёс зүйгүй мөнгөтэй хүнд үйлчилдэг шударга бус арчаагүй болоод байна. Мянга шүүхийг өөрчилье гэж орилоод ч нэмэр алга. Арай хэтэрхий байна. Бүх шатны шүүгч нар

    1 2 Хариу бичих
  5. Давж заалдах, хяналтын шатны шүүхүүд аль аль нь шүүх хуралдаан дээрээ тухайн хэргийн талаар илтгэж чадахаа больчихсон ,зөвхөн шүүгдэгчийн овог нэр оршин суугаа хаяг , улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл төдийхнийг маш товчхон танилцуулаад л боллоо.Дззр нь оролцогчийн ялангуяа өмгөөлөгчийн үгийг сонсохыг хүсэхгүй болчихсон байна.ХЭргийг илтгэмэр болж буй ганц шүүгч нь хагас дутуу уншсан бусад шүүгч нар нь огт уншаагүй ийм байж яаж итгэл үнэмшилтэй шийдвэр гаргах билээ.

    3 0 Хариу бичих
  6. Дээд шүүхийн шүүгчид үнэхээр бүдүүлэг, хүйтэн, арьсаа хамгаалж, араа бодож, ашиг харсан шийдвэр гаргадаг. Барилгын компаниудад барьцаалагдчихсан хөгийн арчаагүй амьтад.

    2 0 Хариу бичих
  7. Зөв зөв.яг үнэн

    0 0 Хариу бичих
  8. Инээдтэй юм.Их л олон хууль баталж гаргачихаад ЭВЭРТЭЙ туулай үзсэн мэт одоо цэцэн хүн болдог аргаараа хандах юм.Хойшлуулалгүй хуульд орох хамгийн зөв заалтуудыг хасаад хэдэн жилийн дараа алдааг харах нь гадны тавилттай хууль хийдэг гэдгийг мэддэг мөртлөө мэдээгүй царайлдаг нь ёстой нөгөө буу барьсан хулгайчаас илү цүнх барьсан хулгайч илүү их хулгайлдаг гууль хийдэг хуулийн сайдууд нь эд мөн.

    2 0 Хариу бичих
  9. Дээрх нөхөдүүдийн ярианаас тухайн шүүгчийн зан харилцаа, ёс суртахуун, хуулиас илүү тухайн хүний асуудал, гэх мэтээр шүүгч, болон прокурорын тухай шүүмж хэлсэн байхын,,, дээрх шүүмжийг зохицуулсан хууль , арга хэмжээ авах механизм нь байдагүй юм уу тэгээд ,,, хувь шүүгчийн мараалгүй зан авираас болж тухайн хэрэг шиидэгддэг бол их л олон хүнийг хэлэмэгдүүлж байгаа юм байна,

    2 0 Хариу бичих