Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнолгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн "Мөөгний судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд "Цөмийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хүний нөөцийг бэлтгэх нь" уулзалт, хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк" аяны нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулна. 

11.00 цагт МҮЭХ-нд “Татвар зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” зөвлөлдөх уулзалт болно.

11.00 цагт Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон осолд өртөж, амь эрсэдсэн гурван иргэний ар гэр, өмгөөлчийн хамт мэдээлэл хийнэ.

11.40 цагт Монголын хүүхдийн ордонд “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн мэдээлэл цуглуулах ажлын хаалт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлнэ.

12.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Тэлмэн эх орондоо ирнэ.

13.00 цагт “Корпорейт Конвэншн Центр”-т дэлхийд алдартай Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгч нар Монгол Улсаас ноолуур авах, дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлнэ.

13.30 цагт ХХААХҮЯ-ны гадна талбайд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлнэ.

16.00 цагт УДБЭТ-т Соёл урлагийн үндэсний зөвлөл хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)