Шинжээчид “нарны арал” бүтээх санаачилга дэвшүүлэв

Норвеги, Швейцарийн мэргэжилтнүүдийн баг дэлхийн дулаарлыг зогссох наад зах нь түүнийг удаашруулах зорилготой шинэ төслийг  санал болгож байна.  Тэд нүүрс хүчлийн хийг боловсруулаад түлш болгодог хөвдөг арлууд байгуулан шатмал түлшнээс салах аргыг хэлжээ.Энэ тухай Newsweek сэтгүүлд бичжээ.

Нарны эрчим хүчийг  цахилгаанд хувиргахын тулд давалгаа нь 7 метраас  илүүгүй, гүн нь 600 метр байгаа  далайн бүсэд хиймэл арлууд байгуулан далайн уснаас нүүрс хүчлийн хийг ялгаруулан авч ус төрөгчтэй  урвалд оруулан метанол гаргаад түүнийг түлш болгон ашиглах ёстой гэнэ. Одоо мэргэжилтнүүдийн баг ийм хиймэл арлын анхдагч загваруудыг бий болгохоор ажиллаж байгаа аж.

Хиймэл арал байгуулахад тохирох нутаг нь Индонези, Бразили, Австралийн хойд хязгаар гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)