Монгол Улсад ажиллах хүчний 1.3 сая хүн байна

Манай улс нэгдүгээр сараас "Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал"-аар ажиллах хүчний судалгааг явуулж байгаа. Энэ  оны I улирлын байдлаар улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа аж. Энэ нь ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь байгааг илэрхийлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 68.4 хувь, эмэгтэйчүүд 53.7 хувь байна. Тэгвэл хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.5 хувь байгаа юм байна.

Ажиллах хүчний 1.1 сая нь ажиллагчид, тэдгээрийн 30.2 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байгаа гэнэ. Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 839.0 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)