Эшли Барти эмэгтэй теннисчдийн чансааны хоёрт орж ирэв

Австралийн теннисчин  эмэгтэй Эшли Барти Эмэгтэйчүүдийн теннисийн холбоодын эвслийн (WTA)  чансааны байраа зургаагаар ахиулан хоёрдугаарт бичигдэв. Чансааны шинэчилсэн хувилбарыг  тус байгууллагын сайтад нийтэлжээ.

Францын аваргын нээлттэй тэмцээн буюу “Их дуулга” цувралын гурав дахь тэмцээний шөвгийн тоглолтод Барти чех теннисчин Маркета Вондроушоваг хожсон юм. Чех эмэгтэй дээрх чансаанд 16 шатаар ахин 22-т нь бичигджээ.

Оросын шилдэг нь болж байгаа Дарья Касаткина найман байрлалаар ухран 29-р байранд тогтов.Наоми Осака дэлхийн тэргүүн теннисчиний байраа хадгалсаар л байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)