Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол"-д шилжүүлэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан байна. 

“Эрдэнэс Монгол” компани нь Багануурын уурхайн 75 хувийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлснээр Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл, техникийн хоцрогдлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Салхитын мөнгөний ордын тухайд, хууль зөрчсөнтэй холбоотойгоор хоёр тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сард АМГТГ-аас цуцалсан юм. Төрийн мэдэлд байсан уг тусгай зөвшөөрлүүдийг “Эрдэнэс Монгол" -ын охин компани болох “Эрдэнэс ресурс” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)