Авто замын дунд байрлуулсан хашлагыг БНХАУ-аас импортолжээ

-ТЦА: Хашлага байрлуулах нь олон улсад ашиглагддаг шилдэг арга-

Өнгөрсөн баасан гаригт буюу зургаадугаар сарын 7-ноос нийслэлийн авто замын зарим хэсэгт урсгал тусгаарлагч хайс, хашааг шинээр сольсон. Ингэж солих шийдвэрийг Нийслэлийн захирагчийн ажлын алба гаргаж, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлжээ.  

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг урсгал сөрөх, явган зорчигчдыг гарцгүй газраар зам хөндлөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хашааг суулгасан байгаа юм. Эдгээр хашааг Нийслэлийн арван нэгэн байршилд 5000 метр орчим газрыг хамарч суурилуулсан гэж Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлсэн. Гэхдээ эдгээр хашааг дотоодод үйлдвэрлээгүй БНХАУ-аас 700 сая төгрөгөөр импортолсон гэв.

Хэрвээ жолооч болон явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг бол авто замын голд төмөр хашааг хатгахгүй байх боломж бий. Гэхдээ замын хөдөлгөөний нийтлэг осол нь урсгал сөрснөөс болон гарцгүй газраар зам хөндлөн гарах зэргээс үүдэлтэй. Нөгөө талдаа замын хашлагыг жил бүр шинэчлэх нь өөрөө бизнес болсон гэх хардлагыг олон нийтэд төрүүлдэг. Харин Улаанбаатар хотын ерөнхий менежер үүнийг бизнес биш  хотын өнгө үзэмж аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг Бээжин хотын үйлдвэрийн зориулалтын хашааг авчирсан. Өмнө нь ашиглаж байсан М хэлбэрийн  цагаан хайснуудыг хуучин авто замын байгууллагууд оруулж ирсэн. Төсөв мөнгөнийхөө бололцоондоо тулгуурласан байх үнэхээр чанарын шаардлага хангахгүй.Эдгээр хашаа нь өөртөө хүндрүүлэгчтэй, 3000 метрийн урттай, хойд тал нь бараг 70-80 кг жинтэй. Ямар нэгэн байдлаар машин мөргөлөө гэхэд хайс нь цаашаа унахаасаа илүү мөргөсөн машин нь эвдрэхээр бат бэх.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Өмнө нь ийм хайс хашаагаар хязгаарлаагүй байхад хүн, хүүхэд зам тээврийн осолд өртөх, дээрээс нь жолооч нар дуртай газраараа эргэж, бусдын хөдөлгөөнд саад болж байгаад мөргөлдөх, шүргэлцэх зэрэг осол хэрэг маш их бүртгэгдэж байсан. Өмнө нь хашаа байршуулж байсан ч хотын өнгө үзэмж гээд буцаагаад авахад эргээд осол гэмтэл ихэссэн. Тэгэхээр энэ хайс хашлага нь ямар хэрэгтэй вэ гэвэл хариулт нь маш тодорхой байж байгаа болов уу” гэв.

Хашлагын урсгал засварыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар бүрэн хариуцна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хувьд энэ асуудалд ямар ч оролцоогүй төсөв мөнгө нь Захирагчийн ажлын албанд хамаардаг тухай ярьсан юм.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Шар хайсыг ерөнхий менежерээс захиалж, Тээврийн цагдаатай газартай зөвлөлдөөд шаардлагатай газруудад тавьсан. Өмнөх шар, улаан хайснуудыг тамгын газраас шийдээд  Улаанбаатар зам ачилтаар тавиулсан. Чанар стандартыг мөрд гэсэн заалт  бий, тэрийг нь мөрдүүлээгүй, өөрсдөө импортоор оруулж ирээд тавьчихсан байдаг юм.Шинэ ирсэн хайс нь нэлээн чанартай хайс ирсэн гэж  Ерөнхий менежер хэлсэн учраас өөрөө хариуцаж ажиллах байх” гэлээ.   

Харин өмнө нь байсан хуучин хашлагыг хотын захын дүүрэг хорооны авто замуудад байрлуулж зарим тохиолдолд баярын өдрүүдэд нэмэлт болгон ашиглана гэв. Одоогоор хуучин хайс хашлагыг УБЗЗА-ын харьяа үйлдвэрийн хашаанд хураажээ.

Уг нь манай улс хашлага зэргийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Дотоодын үйлдвэрийг дэмжинэ гэж ярьдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй гэдэг нь энэ мэт жишээнээс харагдаж байна. Хашлага импортолсон 700 орчим сая төгрөг дотоодын аж ахуйн нэгжийн дансанд шилжих боломжтой байсан гэсэн үг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ХАШААГ БАРИЖ БОЛНО, ХАМГИЙН ГОЛ НИ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛИЙГ МАШ ХЭД ХЭДЭН ХУУЛИЙН 10 ГАРАН ЗААЛТЫГ ЗӨРЧИН ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРЫГ ДЭМЖИЖ, ТӨРИЙН ТӨСВИЙН МӨНГИЙГ ГАДАГШ УРСГАЖ, БОЛОМЖИТ ҮНЭЭС ХЭДЭН ДАХИН ИХ ҮНЭЭР ЭНЭ ХАШААГ ОРУУЛЖ ИРСНИЙГ ЗҮГЭЭР ХАРААД СУУХАД ХЭЦҮҮ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  2. Уртааш метр нь 100-150 мянган төг гэсэн үг үү Өргөөш метрий нь давхар төлцөн бна гэж яригдаад бна

    0 0 Хариу бичих
  3. Sportnii ordonii hajuudiin bagshiin surguuliin end suuriluulsan baisan hashlagaa butsaaj tawina uu. Humuus end duraaraa zam ruu guildeed ayultai bna

    0 0 Хариу бичих
  4. Хужааг дэмждэгээ болимоор юм...дотооддоо хийлгээд түүнийгээ дэмжээч ээ...

    1 0 Хариу бичих
  5. 700,000,000 төгрөгөөр энэнээс илүү хэрэгтэй зүйл хийх байсан уу??? Одоо энэ шар юмаа энд тэнд байршлыг нь сольж тавьж хэдэн цаас хусна! Байнга ингэхээ больчих хэрэгтэй байна! Муусан Хулгайчуудааа

    0 0 Хариу бичих
  6. Za tender zarlan tegeed baahan hachin yum hiiged tavichin harin zov yum hiisen bain

    0 0 Хариу бичих
  7. Бээжин лүү нэг хүн сайн гар утастай 1 сая орчим төгрөг өгч /эсвэл хийх ажилгүй элчингийнхэд үүрэг болгоод/ явуулаад зурагийг нь бүх талаас нь авахуулаад, Монголдоо хуулийнхаа дагуу тендэр зарлаад шалгаруулсан бол адаглаад ойролцоо хэлбэр хийцтэй хамаагүй хямд, гол нь Монгол хүг орлоготой байх байж дээ. Даан ч та нар идэхээ, завшихаа урьтал болгождээ. Энэ асуудлыг АТГ шалгах нь зүйтэй юм байна даа. Хэд хэдэх хууль тогтоомж зөрчсөн нь харагдаж байна...

    1 0 Хариу бичих
  8. Zamiin tsagdaa nar chin hamag tugjrel uusgeed baihad yaaj yavgan zorchigchid chin durmiig zurchihgyi gd yadiin. Muusain eh ornoo hudaldsan hulgaichuud

    0 0 Хариу бичих
  9. Хашаагаа ч хийж чадахгүй хятадыг тэтгэнэ яана даа үхэр монголчуудаа

    0 0 Хариу бичих
    • Хийж чадахгүй дээ биш, дарга нарт ашиггүй учир биднээс авахгүй байна, бид метал хийц, бүтээгдхүүнийг хийж Оюу Толгойд нийлүүлж байгаа. Наад хашаа зэрэг бол хийхэд маш амархан. Гол нь дарга хүсэхгүйд л байгаа юм

      0 0
  10. ТЦГ ыг татан буулгах хэрэгтэй хамгийн их авилгал авдаг хамгийн их мөнгө угаадаг газар тээврийн цагдаа нар , нэг нэг машин лизингээр авчихаад хадгалчихдаг нэгч гаргалгүй уналгүй төлбөрөө төлөөд дуусагчихдаг гэж байгаа дугаарын хязгаарлалт нэгдүгээр эгнээ школ полиц зэрэг хэнд ч хэрэггүй улс нийгэмийн эдийн засагийг хүн ардыг хохироосон ажил хийж татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун тэр бумаар нь хусдаг бас салхинд хийсэгдэг түгжрэл үүсгэх гэж зориуд уулзвар гарцуудыг хааж уулзварын төгсөгөл дээр машин зогсоодог, бухамдал осол аваарыг замын цагдаа нар өөрсдөө зохион байгуулдаг үр дүнд нь монголын хүн амь 1000 аар хорогдож байна жилдээ, ер нь хуучин нийгмийн үлдэгдэлүүд дээ, АТГ аас ТЦ албанд байсан бүх хүнийг шадгах хэрэгтэй мах иддэггүй чоно байдаггүй шиг авилгал авдаггүй замын цагдаа гэж байхгүй шүү

    1 0 Хариу бичих
  11. Manaihan uursduu ug ni asuudalgui l hiichih ed shd yadaj iimerhuu yumaa dotooddoo hiilgetsgeedeg bolvol

    0 0 Хариу бичих
  12. Өөр хаанаас л авчрав гэж дээ. Япон АНУ хоёроос авчирч болох байвч наадуул чинь дундаас нь идэх гээд улангасаад дайрчихна, ичих ч гүй

    0 0 Хариу бичих