Угандад Эбола вирусын халдвар илэрчээ

Уганда улсад “Эбола” вирусний халдвар илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор мэдэгдлээ. Уганда улс нь вирусын халдварын тархалт аюултай хэмжээнд хүртэл тархаад буй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улстай хил залгаа оршдог бөгөөд тус улсад бүртгэгдсэн Эбола-гийн вирус 5 настай хүүд илэрчээ. Халдвар авсан хүү гэр бүлийнхнийхээ хамтаар хөрш зэргэлдээ Конго улсад аялж, өнгөрсөн ням гарагт эргэн ирсэн гэнэ. Цустай бөөлжих зэрэг ноцтой шинж тэмдэг илэрсэн учир хүүгээ эмнэлэгт үзүүлэхэд эболагийн вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна.

Угандагийн Эрүүл мэндийн сайд Жейн Рут Асенг “хүүгийн гэр бүлийнхнийг ажиглаж байгаа бөгөөд хоёр хүнд Эболагийн халдвар авсан хүнийхтэй төстэй шинж тэмдэг илрээд байгаа гэдгийг мэдэгдсэн. Уганда улсад Эбола вирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан “хариу арга хэмжээ авах горим”-д шилжлээ" тухай Эрүүл мэндийн сайд Ж.Асенг жиргэжээ. Уг вирусний халдвартай тэмцэх зорилгоор 4700 орчим эмнэлгийн ажилтныг вакцинжуулалтад хамруулаад байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)